У.Хүрэлсүх: Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байцгаая

2020 оны 07 сарын 08

Ерөнхий сайд яг одоо УИХ-ыд танхимын сайд нараа танилцуулж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй ажиллана. Үүнд: 

Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр /Улс төр судлаач, цэргийн стратегич/
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
Соёлын сайдаар С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/ 
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /Монголросцветмет ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/ 
ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан /Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга/нарыг томилохоор болжээ.

Асуулт, хариултын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. 

Тэрбээр "Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдын хувьд эх орныхөө өмчөөс нэг ч хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Миний кабинет ч зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Шинэ сайд нараас албан тушаал, хэн нэгнийг томилуулах асуудлаар хандахгүй шүү. Хэрэв тэгвэл би хуулийн хүрээнд шалгана. Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байцгаая. Ардын нам хүн амьтанд доромжлуулаад байдаг нам биш. Манай намын дотоод хэрэгт битгий оролцоорой. Манай намын доромжилж байгаа ганц нэг хүн байвал бид бүх хүчээрээ тэр хүний эсрэг ажиллана. Нөхөрсөг зөвлөгөөгөөр хамтарч ажиллана. Ганц хоёр уур амьсгал эвддэг нөхөд парламентыг салгадаг. Хэл ам хэрүүл хийгээд байдаг. Ард түмэн тэдэнд дүн тавьж дахин сонгодоггүй. Энэ парламентад орж ирээгүй байна. Хүний өөрийн нам гэлтгүй хамтран ажиллана. Миний өрөөнд орж ирээд уулзаарай, шүүмжлээрэй. Засгийн газар бүх нөөц боломжоо дайчилж ажиллана. Засгийн газрын гишүүд хууль бус зүйлд үгүй гэж хэлж сураарай. Хууль бус зүйл хийвэл шоронд сууна шүү. Засагт ажиллаж байсан олон хүн хөөрхий буруутай шийдвэрээсээ болж хууль шүүхээр явж байгааг харж байна шүү дээ бид." гэлээ 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.