Ж.Эрдэнэбат гишүүний асуудлаар Зөвлөлийн гишүүдэд ийм гурван үүрэг өгчээ

2020 оны 07 сарын 08

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хоёр асуудлын тухай хэлэлцсэн билээ. Эхлээд Засгийн газрын сайд нараар хэнийг томилох асуудал яригдаж, өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс эхнээсээ тодорсоор буй. Харин дараагийн хэлэлцсэн асуудал бол У.Хүрэлсүх Зөвлөлийн гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлаар дараах гурван үүргийг өгсөн байна. Үүнд,  

НЭГТ: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог дахин хуралдуулах,
ХОЁРТ: Намын Хяналтын хороонд намын дүрмийн 4.1.6 дахь заалт буюу “үзэл бодол, гишүүнчлэлийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах; хэрэгжүүлэх”-ийг хэрэгжүүлэх, 
ГУРАВТ: УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг гаргаж цагдан хоригдож буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай уулзуулах гэсэн хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ. 
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.