Н.Номтойбаярт таван жил таван сар хорих ял оноов

2020 оны 07 сарын 07

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт таван жил таван сар, Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.


Тодруулбал, шүүгдэгч Н.Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.5.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин,
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

1. Шүүгдэгч  Н.Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Харин шүүгдэгч Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

3. Шүүгдэгч Б.Нямдавааг  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

4. Шүүгдэгч Б. Шижиржаргалыг  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

5. Шүүгдэгч Н.Баттөгсийг  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

6. Шүүгдэгч Д.Батмөнхийг  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

7. Шүүгдэгч М.Нямдэмбэрэлийг  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

8. Шүүгдэгч Н.Ууганбаярыг  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдаан үргэлжилж байна.
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.