Соёлын сайдаар С.Чулууныг томилох санал гаргав

2020 оны 07 сарын 07

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.07.07/ хуралдаанаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан.Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл 15:00 цагаас эхлэн Төрийн ордонд хуралдаж сайд нарынхаа нэрийг хэлэлцэж байна. Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллах юм. Сайд нарын нэр эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайдаар Д.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр нарын нэрс яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх шинээр байгуулахаар болсон Соёлын яамны сайдад академич С.Чулууныг санал болгон, нэрийг нь дэвшүүлжээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.