Жүжигчин Киану Рийвз найз бүсгүйдээ ''ухаангүй дурласан''

2020 оны 07 сарын 07

Өөлөх зүйл үгүй жентльмен залуу бол яахын аргагүй жүжигчин Киану Рийвз билээ. Олсон орлогоо ихэнхийг нь хэрэгтэй хүмүүст нь хандивладаг, амьтанд хайртай, охид бүсгүйчүүдтэй ''орооцолдож'', гомдоогоогүй гээд магтаад байвал дуусахгүй. Тэрбээр 55 насандаа л гэр бүл зохиохоор шийдэв үү гэлтэй найз бүсгүйтэй болж, олны анхааралд өртөх болсон. Кианугийн найз бүсгүй өдгөө 47 настай, кино найруулагч, вишуал артист мэргэжилтэй. 

 

Keanu Reeves, Alexandra Grant Have Dated for Years: Report

 

Хувийн амьдралаа хувийн л байлгадаг Киану одоогийн найз бүсгүй Александрагаа харин ч олонд гайхуулах дуртай гэнэ шүү. Өнгөрсөн арван нэгдүгээр сард LACMA Art + Film Gala-д найз бүсгүйтэйгээ хамт оролцсоноос хойш хаа л явсан папарацичдын дуранд найз бүсгүйн хамтаар өртөх болжээ. 

 

Keanu Reeves, Girlfriend Alexandra Grant 'Have Been Dating for Years'

 

Саарал үс, үрчлээтсэн нүүртэй Александра Грантыг ''царай муутай'', ''хөгшин'' гэх хүмүүс олон байсан боловч Кианугийн сонголтыг буруушааж зүрхэлсэнгүй. Мэдээж Холливудын сайхан залууг хэн нэгэн үзэсгэлэнтэй загвар өмсөгч, дуучин эсвэл жүжигчинтэй учир ургуулна гэж бодсон хүмүүс байж болох ч жүжигчин сэтгэл зүрхээ дагаж ийнхүү ухаалаг, эгэл жирийн, даруухан бүсгүйд сэтгэл алдарсан байна. 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.