Ванесса Брьянт: Кобиг гүйцэх эр хүн энэ хорвоод үгүй

2020 оны 07 сарын 07

Энэ оны нэгдүгээр сарын 26-нд сагсан бөмбөгийн спортын домогт тоглогч Коби нисдэг тэрэгний ослоор амь насаа харамсалтайгаар алдаж, спортод хайртай хүн бүхнийг гунигт автуулсан билээ. Уг мэдээг хамгийн хүндээр хүлээж авсан хүн бол мэдээж түүний гэр бүл, тэр дундаа эхнэр Ванесса Брьянт нь юм. 

Жаргаж, зовж, баярлаж, хуурч мэхлэгдэж, эвлэрч, хайрлаж өнгөрөөсөн 20 жил. Коби эхнэрээ 2 ч удаа хуурч, араар нь тавьсан ч бүсгүй хүний хатан ухаан гаргаж уучилсан хүн бол Ванесса Брьянт юм. Хосууд хамтын амьдралынхаа хугацаанд 4 хүүхдийн эцэг эх болоод амжжээ. 

 

Vanessa Bryant honors Kobe on wedding anniversary: 'My king, my ...

 

Тамирчны эхнэр өчигдөр буюу долдугаар сарын 6-ны өдөр өөрийн инстаграм хуудсандаа эр нөхрөө санаж буйгаа илэрхийлэн ийн бичжээ. Тэрбээр:

Их хотын амьдрал киноны сүүлийн ангийг үзээд, Коби надад гол дүрийн Керри Бредшоугийн өмссөн даашинзын яг ижлийг бэлэглэж байсан нь санаанд оров. Намайг энэ кинонд дуртай болохоор авч өгсөн юм шүү дээ. Үнэхээр санаачилгатай, сэтгэлтэй, жижиг зүйлсийг ч анзаардаг залуу байсан. 

Коби үнэхээр романтик. Тэр одоо ч намайг хайрлаж байгаа гэдгээ тэнгэрийн орноос мэдрүүлж байна. Чамайгаа үүрд хайрлана. Чамайг минь гүйцэх эр хүн энэ хорвоод үгүй. Бяцxан охиноо, бас чамайгаа маш их санаж байна.Жинхэнэ хайр шиг сайхан хайр хаа ч үгүй. гэжээ.

Vanessa Bryant Shares Photo of Sex and the City Finale Dress That ...

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.