Том Хенкс: Амны хаалт зүүхгүй гэж ''маяглаж'' байгаа бол та өөрөөсөө ичих хэрэгтэй

2020 оны 07 сарын 07

Холливудын алдарт жүжигчин Том Хенкс эхнэр Рита Вилсоны хамтаар өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн халдвар авч, ''хамгийн анхны коронавирус туссан алдартнууд'' хэмээн нэрлэгдсэн. Эмчлэгдэж дуусаад Том Хенкс эхнэрийн хамтаар өвчнөөр өвчлөгсдөд тус дэм болох үүднээс өөрсдийн цусны сийвэнг коронавирусийн эсрэг судалгаанд хандивлана хэмээн зарласан байна. 

Жүжигчин долдугаар сарын 10-нд цацагдах ''Greyhound'' киноны хэвлэлийн хурлын үеэр шүтэн бишрэгчиддээ амны хаалт зүүхийг уриалж ийн өгүүлжээ.

Бид амьд үлдэхийн тулд ердөө гуравхан дүрмийг дагах хэрэгтэй байна. Эдгээр 3 зүйл маш энгийн, хялбар. Амны хаалт тогтмол зүү, хүмүүсээс зай барь, гараа угаа. Хэрвээ энэ 3 зүйлийг хийж чадахгүй байгаа бол та ичих хэрэгтэй. Коронавирусийн халдвар тархалтыг зогсоохын тулд та өөрийн хувь нэмрээ заавал оруулаарай гэжээ.

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.