Д.Нямхүү: ОХУ-аас орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2020 оны 07 сарын 07

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  "Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн 85 хүнээс сорьц цуглуулах ажил явагдаж байна. 

Халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж буй найман эмч, ажилчинд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа."
 

  5   Tweet

" гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.