Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоол хүчингүй болов

2020 оны 07 сарын 07

Засгийн газрын бүтцийг баталсантай холбоотойгоор өмнөх Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолыг хүчингүй болгов. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газрын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Түүгээр Засгийн газрын гишүүдийн дөрвөөс доошгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг зохицуулалт үйлчлээд эхэлчихсэн учраас Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, чадамжийг баталсан тогтоол хүчингүй болгохоос өөр замгүй. Тиймээс аль болох хурдан Засгийн газрын гишүүдийг томилох шаардлагатай байна. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгчийг томилох хэлбэрээр шийдвэрлэж болох зохицуулалттай.  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж Засгийн газрын гишүүдийг томилно. УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. Энэ долоо хоногт багтаан Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилно. 
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.