АНУ-ын дараагийн тэргүүн хатагтай Ким Кардашиан байх магадлалтай

2020 оны 07 сарын 07

Сүүлийн үед урлагийн хүмүүс улс төрд хүч сорих нь трэнд болсон гэлтэй. Дуучин, реппер, хөтлөгч, бөх, сэтгүүлч гээд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс улс төрлүү хошуурах болсон. Энэ явдал Монголд ч гэлтгүй гадаадад ч олширч буйн нэг жишээ бол Канье Вест юм. 

Хэрэв Канье Вест ерөнхийлөгчөөр сонгогдвол реалити шоуны од, олны анхаарлыг татахын тулд юу ч хийхээс буцахгүй Ким Кардашиан АНУ-ын тэргүүн хатагтай болох юм. 

 

Fans react to the thought of Kim Kardashian as America's First ...

 

Тэрбээр анх 2015 оны MTV Video Music Awards шоун дээр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн зарласан бөгөөд энэ бодлоо одоо ч хаяагүй гэдгээ харуулж долдугаар сарын 5-нд твиттертээ:

Америкчууд бид бурханд итгэж, алсын хараагаа нэгтгэж, ирээдүйгээ бүтээх цаг болсон. Би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө! #2020VISION'' хэмээн жиргэжээ. 

Гэсэн ч сонгууль болтол дөрөвхөн сарын зай байхад реппер залуу одоог хүртэл сонгогчдын гарын үсэг цуглуулж, сонгуульд нэр дэвших эрхээ аваагүй байгаа юм. Тэрбээр албан ёсны бүртгэлээс хоцорсон тул хэд хэдэн мужид бие даан нэр дэвшигчийн мандатаа авах эрхгүй болсон гэнэ. 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.