Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа

2020 оны 07 сарын 07

Монгол Улсын Их Хурлын 2020 оны Анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа. 

Мөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батална. Уг хуулийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хувааж 14 яам, нийт 17 сайдтай байхаар тусгажээ. Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байхаар хуулийн тусгасан байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан тул Ерөнхий сайд сайд нараа томилж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна. Бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан тул ойрын хугацаанд сайд нарын томилгоог хийх болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. 

Эцсийн найруулгад хуулийн төслийг баталсан өдрөөс мөрдөж эхэлнэ хэмээн заасан нь дараагийн Засгийн газар бүрдтэл тодорхойгүй байдал үүснэ гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батсуурь нар хэллээ. Учир нь Ерөнхий сайд сайд нарын нэрсийг танилцуулахад Ерөнхийлөгч хориг тавьбал тодорхойгүй хугацаанд ЗГ байгуулагдахгүй байх нөхцөл үүснэ гэдгийг хэллээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналаар дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ. 

Анхны хэлэлцүүлгээр батлахаар санал хураалт явуулахад 82 хувийн саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд Соёлын яам байгуулахаар тусгасан бөгөөд ийнхүү шинээр Соёлын яамыг байгуулахаар болж байна. Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллуулахаар болж байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.